Цацын булаг амралтын газраас мэдээлж байна.
2009-04-25 12:59:53
Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 46км-т орших манай амралтын газар 2009 оны 05-р сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж байгаатай холбогдуулан албан байгууллага, анги хамт олны захиалгыг авч эхэллээ. Та бүхэн манай амралтын газарт саатан говь нутагт төдийлөн тааралдаад байдаггүй булаг шанд, хад асга, булан тохойг үзэхээс гадна Дэлхийн энергийн төв, Говийн 5-р догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Өвөр Баясгалант Хамарын хийд, бясалгалын 108 агуй, түүний орчимд ургаж буй сакура модны цэцэглэхийг үзэн, Хүслийн Хан Баянзүрх хайрхан ууланд мөргөн ар гэр ажил үйлсээ даатгах боломж бүрдэх юм. Алжаал ядаргаагаа тайлан, цагийг зугаатай өнгөрөөхийг хүсвэл та бүхэн манай амралтын газар морилон саатна уу!





